+
Төгсөгчид
Пэйж Дагагч
Салбар
Багш

АНГЛИ ХЭЛИЙГ ХҮҮХЭДДЭЭ АМЖИЛТТАЙ СУРГАСАН ТУРШЛАГУУД

 “Jolly kids”,  “Jolly Teens” англи хэлний брэнд хөтөлбөрт суралцаж байгаа 500 гаруй хүүхдийн эцэг эхэд зориулсан “Jolly Parents Day” сургалт зөвлөгөөн хийлээ. Бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхийн төлөө 15 жилийн турш ажиллаж байгаа Англи Хэлний Академийн багш нар монгол хүүхдүүдийн онцлогт тохирсон  тусгай хөтөлбөрийг боловсруулан сүүлийн таван жил амжилттай хичээллүүлж байгаа юм. Төгсөгчид нь гадны их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцсан олон арван амжилтаараа тэд бахархдаг.
Ингээд Улаанбаатар Чуулганаа хуран чуулсан Jolly kids, Jolly teens-ийн эцэг эх, хүүхдүүдийн  төлөөлөлтэй уулзлаа. Хүүхэддээ хэл сургахаар хамт мэрийж байгаа шилдэг аав ээжүүдийн туршлагаас бас сонирхсоноо уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
А.Оюун-Эрдэнэ: Олон улсын олимпиадад түрүүлэхэд багш нар маань маш том нөлөө үзүүлсэн
Олон улсын олимпиадын тэргүүн байр эзэлсэн чамд баяр хүргэе. “Jolly Kids” сургалтанд сурахаасаа өмнө англи хэлний түвшин хэр байв? 
-“Ирээдүй” цогцолбор 1-р ахлах сургуулийн 8-р ангид сурдаг. Би 5-р ангиасаа англи хэл үзэж эхэлсэн. Анх үзэж эхлэхэд их тааруу байсан. Тэгээд Англи хэлний академийн “Jolly Kids” хөтөлбөрт хичээлийнхээ хажуугаар сураад хоёр дахь жилээ дүүргэж байна. Энэ хугацаанд Энэтхэг улсаас зохион байгуулсан олон улсын англи хэлний олимпиадад 93.7 хувьтайгаар “А” үнэлгээ аваад алтан медаль хүртсэн. Дүрмэн дээрээ би өндөр оноо авсан байсан. Хоёрдугаар шатны шалгаруулалтанд нь орсон байгаа, хариу нь долдугаар сард гарах юм. Одоо TV олимпиадад орж байгаа. “Хобби” сургуулийн зохион байгуулсан олимпиадад бас амжилттай оролцож байсан. Англи хэлний академийн багш нар маань ийм амжилт үзүүлэхэд маш том нөлөө үзүүлсэн.
Гадаад хэлийг сайн сурч зорилгоо биелүүлэхийг хүсч байгаа хүүхдүүдэд өөрийн амжилтын нууцаас хуваалцана уу?
-Миний бодлоор гэртээ орчин бүрдүүлэх их чухал. Би анх англи хэл сурч эхлэхдээ цээжлэх үгнүүдээ жижиг цаасан дээр бичээд хаа сайгүй наагаад цээжилдэг байсан. Үгийн баялаг сайн байхад англиар ярихад хэцүү биш.
15

А.Оюун-Эрдэнийн аав А.Амгаланбаяр: Хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх замаар хэл зааж байгаа аргачлал нь таалагдсан

Танай охин олон улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн юм байна. Охиноо хэл
сурахад нь яаж дэмждэг вэ?
-Jolly Teens сургуульд хоёр жил тасралтгүй явуулсан. Эдний багш нар хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх замаар хэл зааж байгаа аргачлалаа танилцуулсан нь таалагдсан.   Анх охиныхоо дуудлагыг нь шалгуулахад авиануудаа дан буруу дуудаж байна гэж багш нь хэлсэн. Охин сургалтандаа яваад авиа дуудлагууд нь сайжраад ирсэн. Би хааяа шалгахад их цэвэрхэн дууддаг болж, өөрөө сүүлдээ охиноосоо суралцаж эхэлсэн шүү. Ноднин нэг олимпиадад 6-р байранд ороход нь сайжирч байгаа юм байна гээд дотроо баярлаад явж байсан. Энэ жил Энэтхэг болон Английн консулаас зохион байгуулсан олон улсын олимпиадад түрүүлэхэд нь маш их баярласан.
Би өөрөө инженер мэргэжилтэй, надад ч англи хэлний хэрэгцээ их байдаг. Хэлийг сайн эзэмшсэн байх нь маш их давуу тал авчирдаг гэдгийг мэдэрдэг учраас  хүүхдүүдийнхээ англи хэлний боловсролыг сайжруулахын тулд мэргэжлийн сайн сургалтанд уйгагүй явуулж юм сургая гэж зорьдог.
16

М.Нандин-Эрдэнэ: Зөв дуудлагатайгаар уншуулж, яриулж сургахад багш нар маань их анхаардаг​

Тус сургуульд хамгийн удаан суралцсан М.Нандин-Эрдэнэтэй уулзлаа.

Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? Одоо тайзнаа гараад юу үзүүлэх гэж байна? 

-Би “Шинэ Монгол” сургуулийн 7-р ангид сурдаг, 13настай. Одоо тайзан дээр өөрийнхөө ирээдүйн мэргэжлийн талаар Англиар илтгэл тавина. Би дизайнер болохыг хүсдэг. Бас  манай Jolly teens  анги энэ тайлан тоглолтонд Cartoon Oscar гээд жүжиг бэлдсэн. Энэ жүжигт би Сэндрэллагийн хойд эгчийн дүрд тоглоно. Төгсгөлд нь бид нар бүгдээрээ дуу дуулна. Би дуулахаас гадна гитар тоглоно. Олон үзүүлбэр бэлдсэн.

Өмнө нь англиар тайзан дээр үзүүлбэр үзүүлж байв уу?

-Яг ийм том тайзан дээр бол үзүүлж байгаагүй. Гэхдээ манай англи хэлний сургууль шинэ жилийн баяр болгоноор бас хичээлийн жилийг дуусах бүрт  тайлан тоглолт хийдэг. Сургууль дээрээ ангидаа л үзүүлбэр, тоглолт хийчихдэг байсан.

Англи хэлийг сайн сурахын тулд юуг чухалчилдаг вэ?

– Цаасан дээр үг бичээд хаа сайгүй нааж үгээ цээжилдэг. Бас англи хэл дээр кино үзэх, дуу дуулах нь үр дүнтэй санагддаг.

Англи хэлний академид тасралтгүй таван жил сурахад мэдээж олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Эдний хамгийн гол давуу тал нь юу вэ?

-Манай багш нар надад их таалагддаг. Яг найз шиг харьцаатай.  Зөв дуудлагатайгаар уншуулж, яриулж сургахад багш нар маань их хичээдэг юм шиг санагддаг. Хичээлээ хөгжилтэй, сонирхолтой аргаар заадаг болохоор ерөөсөө уйддаггүй. 

М.Нандин-Эрдэнийн ээж Э.Эрдэнэчимэг: Хүүхдэд англи хэл сургахад тасралтгүй урт хугацаа шаардлагатай 

-Манай охин Jolly Kids School-ийг анх байгуулагдахад явж эхлээд одоо зургаа дахь жилдээ сурч байна. Гадаад хэлний суурийг зөв арга зүйгээр, их зөв тавих ёстой гэж боддог учраас энэ сургуулийг үүсгэн байгуулсан хэл шинжлэлийн ухааны доктор З.Ганчимэг багшид итгэж хүүхдээ өгсөн. Урт хугацаанд тасралтгүйгээр системтэйгээр явуулж байгаа учир охин маань англи хэлийг маш сайн сурч үр дүнгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил болсон стандарт англи хэлний олимпиадаас алтан медаль авсан. Энэ жил бас Глобал удирдагч  сургуулийн зохион байгуулсан олимпиадаас мөнгөн медаль авлаа. Медаль авна гэдэг  нэг их сүрхий үр дүн биш ч гэсэн хүүхэд ямар түвшинд байгааг, ахицыг нь илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж боддог.Медаль авахдаа чухал биш л дээ. Хамгийн гол нь охинд маань  энэ сургууль англи хэлийг сайн сурах арга барил бүрэн эзэмшүүлсэнд би баярлаж байгаа. Одоо Jolly Teens IELTS сургалтанд явж байна. 

Хүүхэддээ гадаад хэлийг сайн сургая гэсэн эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

– Аливаа хэлийг сурах үйл явц бол маш удаан аялал гэж боддог.Эх хэл ч мөн адил. Би  Монголоор хэлд орж өнөөдрийг хүртэл ярьж, бичиж байгаа ч гэсэн бас өнөөдрийг хүртэл суралцсаар л байна.Тийм болохоор аливаа хэлийг сурахад тасралтгүйгээр урт, удаан хугацаа зарцуулж байж үр дүнг нь харна. Манай зарим ээж аавууд гурван сарын дотор англиар яриад, сүрхий бичээд эхэлнэ гэж хүлээдэг.Хаана ч тийм сургууль, сургалт байхгүй. Тийм боломж ч байхгүй.  Тийм болохоор хамгийн чухал нь хүүхдээ гадаад хэл тасралтгүй сурах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ тасралтгүйгээр явуулах нь ээж аавуудын үүрэг, тэгэж байж үр дүнд хүрнэ гэж хэлмээр байна.Тууштай бай.Битгий шантар. Дараагийн нэг зүйл бол ямар  сургалтын төв, сургууль сонгох вэ гэдэг бас чухал . Ямар арга зүйгээр зааж байна, сургалтын хөтөлбөр нь урт хугацаанд тогтвортой байна уу гэдгийг судлах хэрэгтэй.Надад энэ сургуулийн  өөрийн гэсэн онцлог хөтөлбөр нь таалагддаг.

17

Т.Анандагийн ээж Д.Оюунсүрэн: Багийн ажил, дуу хөгжим хослуулж хичээлээ сонирхолтой аргаар заадаг

Танай хүү англи хэлний хичээлд хэр удаан явж байна? Бага насны хүүхдэд англи хэл сургана гэдэг ээж ааваас бас их чармайлт шаарддаг байх?

-Монгол хэл бол алтай язгуурын хэл, англи хэл нь герман язгуурынх учир сэтгэхүйгээс эхлээд бүх зүйл нь тэс өөр. Тийм болохоор бага ангийн хүүхдэд хэл сургана гэдэг ээж аав биднээс бас их чармайлт шаарддаг. Нэг жилийн хугацаанд хүү маань бүх үсэг авиануудаа үзээд дууссан. Англи хэлийг заахдаа эднийх авиагаар заадаг.  Зураг, дуу, тоглоомоор гээд их сонирхолтойгоор хичээлээ явуулдаг юм байна лээ. Энэ арга нь хүүхдэд тогтохдоо илүү үр дүнтэй. Нэг авиаг л гэхэд олон давтамжтайгаар олон талаас нь заадаг болохоор хүүхдүүд мартана гэж байдаггүй юм байна. Тийм учраас хүүхдүүд хичээлдээ их сонирхолтой байгаа нь анзаарагддаг.

Манай хүү 23-р сургуульд сурч байгаад энэ жил Кембрижийн сургалттай “Орхон Хасү” дунд сургуулийн II ангид IV улирлаас орсон. Бүтэн бараг хоёр жил англи хэлийг, долоо хоногт доод тал нь 10 цаг  үздэг хүүхдүүдтэй ангид орсон хэрнээ хоцрохгүй байгаад нь Jolly Kids сургалтын гол үр дүн харагдаж байна гэж ойлгож байгаа. Ирэх жил хүүгээ үргэлжлүүлээд явуулах бодолтой байгаа.

Танай хүүгийн үе тэнгийн хүүхдүүдийг суулгаж сургана гэдэг бас амаргүй байх шүү?

-Jolly kids-ийн багш нар хүүхдүүдийн сонирхлыг маш сайн төрүүлж чадаж байна. Уламжлалт сургалт шиг нам суулгаад нэг хэв маягаар биш, багийн ажил, дуу хөгжим хослуулж заадаг. Гадаа гаргаж түр салхилуулангаа тоглуулах гэхчлэн хүүхдийг залхаахгүйгээр зааж чадаж байна гэж хардаг. “Хүүхдүүд хамгийн жаргалтай үедээ хамгийн сайн сурдаг” гэдэг шүү дээ, яг л тэр маягаар хөгжилтэйгээр сургаж чаддаг.

18

Д.Урангоо:  “Чи чадна” гэж хэлдэг багш нартаа баярлалаа

Хоёулаа танилцая. Jolly Kids-д хэр удаан хичээллэж байна?

-Би 9 настай. Jolly Kids-д сураад жил болж байна. Маш олон үг сурч, англиар уншиж сурсан.

Хичээлийнхээ хажуугаар англи хэлний хичээлд яваад маш завгүй байдаг уу?

-Маш завгүй байдаг. Гэхдээ л би хийж амжуулдаг.

Яаж амжуулдаг вэ?

-Гэрийн даалгавраа эхэлж хийгээд чөлөөт цагаараа би англи хэлээ хийдэг. Ээжтэйгээ хамт орой бүр давтдаг.

Jolly Kids-ийн багш нар нь хичээлээ яаж заадаг вэ?

-Заримдаа англи хэлээр тоглоом тоглуулдаг, хааяа цээж бичиг хийлгэнэ. Бас англи үгтэйгээ холбоотой зураг зуруулдаг, зургаа англиар тайлбарлуулдаг.  Хичээл дээр их сонирхолтой байдаг.

Багш нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Багш нартаа өдөр бүр хичээл номоо сайн зааж, “Чи чадна аа” гэж хэлдэгт баярлалаа.

19

Д.Урангоогийн ээж Ж.Жаргалмаа: 1-2 сараар эрчимжүүлж сургаад орхих биш, жилийн хугацаанд  тасралтгүйгээр суралцуулах үр дүнтэй

Хүүхдээ гадаад хэл сургах тал дээр эцэг эхчүүд маш их анхаарал хандуулдаг болжээ. Та өөрийн туршлагаас хуваалцана уу?

-Охинхоо хичээлийнх нь хажуугаар Англи Хэлний Академийн Jolly Kids сургуульд охиноо жил гаран сургасан, энэ хугацаанд өмнө нь сурч байснаа бодоход хамаагүй сайжирсан, суралцах чадвар нь өндөр байгаа нь ажиглагдсан.  Илүү олон үг мэдэхээсээ илүү сурсан үгнүүдээ хэрэглэж сурсан гэж дүгнэж байна.  Би өөрөө англиар ярьдаг ч хүүхэддээ бие даагаад хичээл заая гэхээр сургалтын мэргэжлийн байгууллагын орчинг гүйцэхгүй санагдсан. Үеийнхээ хүүхдүүд дунд, мэргэжлийн багшийн удирдлаганд хоорондоо тоглонгоо сурах нь илүү үр дүнтэй юм байна. Хүүхдийн сонирхолд нь тулгуурлан заах нь үр дүнтэй гэдэг нь ажиглагдлаа. Тийм учраас 1-2 сараар эрчимжүүлж сургаад орхих биш, жилийн хугацаанд  тасралтгүйгээр суралцуулах нь хүүхдэд “би англи хэлийг сурч чадах юм байна” гэсэн итгэл суудаг гэж ойлгож байгаа.

Багшид хүүхдээ даатгаж орхилгүй гэрт нь сайн давтуулах мэдээж чухал.  Юуг анхаарууштай вэ?

-Гэрт нь давтуулж даалгаврыг нь хийлгэх тал дээр эцэг эхчүүд тухайн хичээлийг хүүхэдтэйгээ хамт давхар сураад явах нь илүү үр дүнтэй юм болов уу. Англи хэлний үгийг зүгээр цээжлүүлэх биш, гэрт нь хэрэглүүлэх байдлаар давтуулах, сурсан үгнүүдийг нь ашиглаад зөвхөн ярих биш, зуруулж наалгадаг ч юмуу гэрээ бас орчин болгох хэрэгтэй.

 Тус сургуулийн төгсөлтийн үеэр амжилттай суралцсан хүүхдүүддээ “Jolly Kids Ambassador” өргөмжлөл цомоор шагнасан юм. Тэдний нэг Маргад-Эрдэнэтэй уулзлаа.

Шагнал авсанд баяр хүргэе. Нэг жил сурахдаа юу юу сурав? Багш нартаа хандаж юу хэлэх вэ?

-Баярлалаа. Дуу шүлэг англиар сурсан. Бас уншиж бичиж сурлаа. Ганчимэг, Гандолгор багшдаа намайг сайн сургаж өгсөнд баярлалаа, дараа жил ирнээ, хайртай шүү.

20

Маргад-Эрдэнийн ээж Д.Анхзаяа: Хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг багш нарт нь баярлалаа

Jolly Kids-ийн сургалтын хөтөлбөрийн давуу тал юу байв? Танай охин жилийн хугацаанд хэр их зүйл сурав?

-Манай охин 1-р сургуулийн 4-р ангийн сурагч. Jolly Kids-д нэг жилийн хугацаанд яваад  уншиж, бичиж, өөрийгөө чөлөөтэй танилцуулж сурсан. Жилийн хугацаанд явсан учраас системтэйгээр, цэгцтэйгээр их сайн сургасан. Англи хэлний дуудлага нь их гоё, зөв байгаад баярлаж байгаа. Эдний багш нар үнэхээр хүүхдийн төлөө, ээж аав шиг нь чин сэтгэлээсээ хандаж халамжилдаг, бүгд их сайхан сэтгэлтэй хүмүүс. Бүх багш нарт нь баярлалаа.

IMG_1659
IMG_1437

Салбарын Хаяг Байршил & Утасны Дугаар

Хөтөлбөрүүд

Jolly Kids

6-13 настай хүүхдэд зориулсан хөтөлбөр нь хүүхдийг англиар зөв уншиж, ярьж сургах, мөн англи хэл сурах хүсэл чин эрмэлзэлийг бий болгоно.

Jolly Teens

14-18 насныханд зориулан монгол өсвөр насны хүүхдийн хүсэл сонирхол, гадаад хэл сурч эхэлсэн туршлага, өмнө нь заалгаж байсан багш нарын арга барил, ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаа, цаашид суралцах их сургуулийн элсэлтийн шаардлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж боловсруулсан хөтөлбөр юм.

Foundation English

Англи хэлний авиа зүй, хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, дүрмийн мэдлэгийн анхан шатны суурь мэдлэг олгож, оюутанд анхан шатны идэвхтэй хэрэглээний 1500-2000 үг хэллэгийн нөөц эзэмшүүлж, тэдгээрийг ашиглан харилцан яриулж сургах. Мөн зөв уншиж, ярьж, бичиж сурах чадварыг анхан шатны түвшинд үргэлжлүүлэн эзэмшүүлнэ.

Pre-IELTS

FOUNDATION ENGLISH буюу суурь шатны сургалтанд хамрагдсан эсхүл Англи хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй ойрын 6 сарын дотор IELTS өгөхөөр бүртгүүлсэн хүмүүст зориулсан сургалт.

IELTS7UP

PRE-IELTS сургалтанд хамрагдсан эсхүл Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй IELTS өгөхөөр бүртгүүлсэн хүмүүст зориулсан сургалт.

Lingua Fitness

Хэл сурна гэдэг яг л фитнест явахтай адил. Хичнээн мундаг дасгалжуулагч дэргэд чинь заасан ч та л өөрөө хөдөлж, та л өөрөө дасгалаа хийх ёстой.

Сурагчдын Сэтгэгдэл

Г. Ирмүүн
Jolly Kids 2

Эрхэм багш Буян-Өлзийд

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Надад анх А үсэг зааж Z үсэг хүртэл хөтөлж явсанд баярлалаа. Тандаа хайртай шүү. Зун ингээд салах ч намар уулзах болно оо. Англи хэл юунд хэрэгтэй, юунд ашигладаг бүх зүйлийг заасанд баярлалаа. Та энэ хорвоод таарсан хамгийн шилдэг  багш шүү. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.

Нарангоо
Jolly Kids 2

Сайн байна уу багшаа? Би “Жолли кидс хоёр”-т сурдаг Нарангоо байна аа. Надад манай сургуулийн хичээл заах аргачлал нь маш их таалагддаг. Би энэ сургуульд суралцснаар маш олон давуу талтай болсон. Жишээлбэл сайн Англи хэл сурсан, олон найз нөхөдтэй болсон. Англи хэлээр маш сайн ойлгодог болсон. Энэ сургуулийн багш нар нь хичээлээ маш сайн заадаг. Англи хэл бол дэлхийн хүн болгоны ярьдаг хэл юм. Хорин нэгдүгээр зууны хүмүүс Англи хэлийг зайлшгүй сурах ёстой юм. Тийм учраас би дараа жил “Жолли кидс 3”-даа амжилттай суралцахыг төлөвлөж байгаа. Academy болон багш нартаа амжилт хүсье.

Х. Болор-Эрдэнэ
Jolly Kids 2

Багш таа.

Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Та намайг Англи хэлний үгс, дүрмүүдийг бүгдийг зааж Англи хэлийг ямар хэрэгтэй зүйл гэдгийг мэдүүлсэнд баярлалаа. Бас намайг анх орж ирэхэд багшлаж,  сургаж анхны А үсгийг заасан багш. Бас дэвтэр номыг бас ордон ер нь бүх зүйлийг бүх үгийг Англи хэлээр зааж өгсөн. Бас намайг 10 дээш тоог яаж, он сарыг яаж Англи хэлээр хэлдгийг зааж өгсөн. Бас намайг Англи ном уншиж сургасан. Багш та баярлалаа.

Энхсолонго
Jolly Kids 2

Сайн байна уу? Ms. Tuul(Энхтуул).

Би Энхсолонго байна аа. Таны ажил сайн биздээ. Багшаа би танд талархаж явдаг юм шүү. Багшаа хичээл ном сургасанд баярлалаа. Бас би таны ачаар “Англи хэл” сурсан юм шүү дээ. Намайг юм бүхэнд гутруулахгүй харин ч инээлэгдэгт тань баярлалаа багшаа. Багшаа би танд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Манай багш нарын англи хэл сурах зөвлөмжүүдийг цахимаар сар бүр ҮНЭГҮЙ хүлээж аваарай.

Jolly Kids | Jolly Teens | Foundation English | Pre-IELTS | IELTS7UP | Lingua Fitness

© 2005-2019 Theacademyofenglish.mn

Англи хэлний академийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэг нь 20 гаруй жил их сургуульд багшилж, олон мянган шавьтай болсон тэрээр 2005 онд тус академийг байгуулжээ. Мөн 90 гаруй жилийн түүхтэй “Тоастмастерс” олон улсын байгууллагыг Монголд оруулж ирэн залууст англиар ярих, илтгэх, манлайллын чадварт суралцах үүд хаалгыг нээж байна. З.Ганчимэг багшийн санаачилга, хөдөлмөрийг үнэлэн 142 оронд салбартай тус байгууллага Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа түүнд хүртээсэн юм.

Багшийн дээд салбар:
Утас: 70130707, 90218281
Хаяг: Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны зүүн хойно, G&D Center 1 давхарт

Хан-Уул салбар:
Утас: 70130708, 99718095
Хаяг: Хан-Уул Дүүрэг, Хан-Уул Tower замын хойно, 18-р сургуулийн зүүн талын 12 давхар 51-р байрны 1 давхарт

3-р Хороолол салбар:
Утас: 70130709, 99920963
Хаяг: Баянгол Дүүрэг, 3-р хороолол, Москва их дэлгүүрийн зүүн талын Голомт банктай байрны 6 давхарт

Баянмонгол салбар:
Утас: 70130710, 89095609
Хаяг: БЗД, Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны 116-р байрны 1 давхарт